Бидний тухай
Манай компани нь 2012 онд үүсгэн байгуулагдаж барилгын засал чимэглэл,интерейрийн зураг төсөл, барилгын материалын нийлүүлэлт худалдааны чиглэлээр үйл ажиллагаа эрхлэж байгаад 2020 оноос цахилгаан шатны ургсралтын чиглэлээр үйл ажиллагаа явуулж БНХАУ-ын цахилгаан шат үйлдвэрлэлийн ТОР10 үйлдвэрийн нэг болох IFE Elevator Co.,LTD-ийн Монгол улс дахь албан ёсны төлөөлөгчөөр ажиллаж байна. Манай компани өргөн тээвэрлэх тоног төхөөрөмжийн салбарт цахилгаан шат, урсдаг шат угсралт суурьлуулалт, засвар үйлчилгээний ажлын олон жилийн туршлагатай боловсон хүчин, инженер техникийн ажилчидтай мэргэжлийн байгууллага юм. Бид өнгөрсөн хугацаанд 60 гаруй иж бүрдэл цахилгаан шат, 20 гаруй урсдаг шатны угсралтын ажлыг хийж гүйцэтгэсэн. Салбартаа өөрийн гэсэн өнгө төрхийг бий болгох, харилцагч нартаа бизнесийн найдвартай түнш нь байх, бие биенээ хүндэтгэх, харилцан ойлголцох, гар нийлэн ажиллах, туршлагатай ажилтнуудаар мэргэжлийн үйлчилгээг чанартай үзүүлэх тал дээр ихээхэн анхаарч ажилладаг. Бид хамтран ажиллаж байгаа харилцагч нартаа зах зээлийн боломжит үнийн бодлого, төлбөрийн уян хатан нөхцлийг санал болгож, захиалсан бараа бүтээгдэхүүнийг товлосон цаг хугацаанд нь нийлүүлэх, шуурхай үйлчилгээ үзүүлэх, аюулгүй бөгөөд найдвартай ажиллагаатай цахилгаан шатыг хүлээлгэн өгөх, цаашдын засвар техникийн үйлчилгээг тогтмол хийх, хэрэглэгчийн сэтгэл ханамжийг нэмэгдүүлэхээр хичээнгүйлэн ажиллаж байна.
Алсын хараа
Бид салбартаа аюулгүй ажиллагаа, чанартай гүйцэтгэл, мэргэжлийн үйлчилгээгээр манлайлагч байж, захиалагч нэг бүртээ сэтгэл ханамжтай үйлчилгээг үзүүлэхэд анхаарч ажиллана.
Эрхэм зорилго
Тогтвортой, үр бүтээмжтэй үйл ажиллагаа явуулах, байнгын шинэчлэлт сайжруулалт хийх, ажилчдын ур чадварыг жигд дээшлүүлэх, харилцагч нэг бүртэй хүндэтгэлтэй харилцах, ил тод бөгөөд хариуцлагатай үйлчилгээг үзүүлэх, ажилчдынхаа нийгмийн асуудалд анхаарах нь бидний эрхэм зорилго юм.
үнэт зүйл
Чанар, хариуцлага, аюулгүй ажиллагаа
Үйл ажиллагааны чиглэл
- Цахилгаан шатны угсралт, нийлүүлэлт
- Засвар үйлчилгээ
- Техникийн магадлагааар үйлчилгээ
- Барилгын материалын худалдаа
- Тоног төхөөрөмжийн захиалга, угсралын үйлчилгээ
Холбоо барих